![]() | ||||
Эх хэл дээрээ шүлэг уншиж буй Тува охин
@НҮБ-ын Хүүхдийн сан/2014/ Х.Гансүх
|
Найман настай
Болормаа алслагдсан хязгаар нутаг болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бага
сургуулийн 3-р ангид суралцдаг Тува охин юм.
Улаанбаатар хотоос бараг
1800 км-ийн зайд үзэсгэлэнт мөнх цаст Алтайн
нурууны хормойд орших Цэнгэл сум бол 1600 орчим Тувачуудын нутаг билээ.
Баян-Өлгий аймгийн олонх иргэд нь үндэстний цөөнх болох казахчууд тул эдгээр
хүмүүсийг "цөөнхийн дундах цөөнх" хэмээн нэрлэдэг. Цэнгэл сумын нийт
хүн амын дөнгөж 20 хувь нь Тува бөгөөд үлдэх хүмүүс нь казахчууд билээ.