Showing posts with label Миний гэр бүл хөтөлбөр. Show all posts
Showing posts with label Миний гэр бүл хөтөлбөр. Show all posts

08 April 2015

"Миний гэр бүл хөтөлбөр": Налайх дүүргийн амжилт


10 настай Ганцэцэг охин 
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 
Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг Налайхад 2014 оны хоёрдахь хагасаас “Миний гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөр нь 10-14 насны хүүхдүүдэд амьдрах ухааны болон харилцааны чадварт сургаж, эерэг зан үйл төлөвшүүлэхэд нь туслах зорилготой. Ийм зорилготой олон тооны хөтөлбөр байдаг ч “Миний гэр бүл” нь гэр бүлийн бүх гишүүдийн оролцоог дэмждэг онцлогтой.