Showing posts with label өсвөр үе. Show all posts
Showing posts with label өсвөр үе. Show all posts

21 July 2016

Гэрээр суралцахуй






Хөгжилтэй, хөөртэй Анунгоо охин шүлгээ уншиж дуусаад
©НҮБХС Монгол Улс/2016/Энхзул Алтангэрэл
       Хөгжилтэй бяцхан охин Анунгоо (Ану) 5 настай бөгөөд тааралдсан хэн бүхэнд дуу  дуулж, шүлэг уншиж өгөх дуртай. "Би олон шүлэг мэднэ. Та нэгийг нь сонсох уу? Миний хамгийн дуртай шүлэг “Намар” хэмээн Ану охин баясгалантайгаар хэлээд, намар цагийн байгалийн үзэсгэлэн төгс байдлын тухай шүлэг уншив. Тэрээр саяхан үйл ажиллагаа явуулж эхэлсэн Өрхөд суурилсан зайн сургалтын хөтөлбөрт оролцож эхлээд, хэдхэн сарын дотор энэ бүхнийг сурчээ.

Ану охин эцэг эх, охин дүүгийн хамт Налайх дүүрэгт амьдардаг. Ану охины ээж Оюунболор гэртээ сууж, хоёр охиноо асардаг, харин аав нь аль олдсон ажлаа хийх бөгөөд хааяа нүүрсний бичил уурхайд ажилладаг. Налайх дүүрэг нь тав хүртэлх насны 4100 гаруй хүүхэдтэй ч зөвхөн долоон цэцэрлэг байдаг тул их ачаалалтай ажилладаг. Иймд олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол, бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй бөгөөд Ану охин тэдний нэг нь байсан юм.

08 April 2015

"Миний гэр бүл хөтөлбөр": Налайх дүүргийн амжилт


10 настай Ганцэцэг охин 
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 
Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг Налайхад 2014 оны хоёрдахь хагасаас “Миний гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөр нь 10-14 насны хүүхдүүдэд амьдрах ухааны болон харилцааны чадварт сургаж, эерэг зан үйл төлөвшүүлэхэд нь туслах зорилготой. Ийм зорилготой олон тооны хөтөлбөр байдаг ч “Миний гэр бүл” нь гэр бүлийн бүх гишүүдийн оролцоог дэмждэг онцлогтой.