Гавкар
охин цэцэрлэг дээрээ тоглож байгаа нь
© НҮБХСМонгол/2015/Зетти
Брейк
|
Налайх дүүргийн 152-р цэцэрлэгийн гадаа бяцхан хүүхдүүдийн
инээж, баясах дуу цангинана. Цэцэрлэгийн барилгын өмнөх талбайд барьсан 2 гэр
цэцэрлэгийн хүүхдүүд хөгжилдөн тоглож байгаа нь энэ.
Энэ гэр цэцэрлэгт нийт 25 хүүхэд 2 багшийн удирдлаган дор
явдаг. Хүүхдүүд өнгө өнгийн ширээнийхээ ард суугаад, зураг зураад завгүй. Өглөө
хүүхдүүд дүрс, тоо, өнгө ялгаж сурсан.
Энэ ангид 6 настай Гавкар охин сурдаг. Ангийнхаа
хүүхдүүдээс арай өндөр, үсээ хоёр хувааж задгай боосон Гавкар охин өнөөдөр дан
яагаан хувцастай ирсэн нь ганган харагдаж байна гэж. Аав нь охиноо авахаар ирэх
үед Гавкар суудлаасаа ухасхийн босч, аавдаа зурсан зургаа үзүүлэхээр яарлаа.
Гавкар охин аавтайгаа ©
НҮБХСМонгол/2015/Зетти Брейк
|
“Би
цэцэрлэгт явах дуртай. Яагаад гэвэл бид нар гоё тоглоомоор тоглодог, бас зөндөө
их юм сурдаг. Би тоонд хамгийн дуртай. Бас би олон дүрс нэрлэж чадна” гэж
Гавкар инээмсэглэл тодруулан ярина.
Гавкар
одоо 6 настай ч ердөө өнгөрсөн 9 сараас хойш л анх удаа цэцэрлэгт явж байгаа нь
энэ. Өмнө цэцэрлэгт өгөх гэсэн боловч хүүхдийн тоо гүйцсэн гээд аваагүй тухай
аав Усурбек учирлав.
“Гэр
цэцэрлэг ажиллах эхлэх нь гэж сонсонгуутаа би охиноо авчирч оруулсан. Охин
маань цэцэрлэгтээ явах тун ч дуртай, их зүйл сурч мэдэж байгаа. Сургуульд
ороход нь их нэмэр болох байх. Цэцэрлэгт ороогүй бол Гавкар гэртээ ээж, бага
дүү хоёртойгоо л өнжих байсан. Цэцэрлэгт явахгүйгээр шууд сургуульд орвол охинд
маань амаргүй л байх байсан” хэмээн Усурбек ярилаа.
Гавкар гэртээ аавтайгаа, ээж Алтангуль, 7 настай эгч Жансулу,
2 настай дүү Айбат нарын хамт амьдардаг.
Тэдний гэр цэцэрлэгээс нилээд зайтай. Усурбек ачааны тэрэг жолоодож, нүүрс
зөөдөг бол эхнэр Алтангуль нь гэртээ хүүхдүүдээ харна.
Гавкар
цэцэрлэгт явдаг болсноос хойш их өөрчлөгдөж байгааг ээж, аав нь анзаарчээ.
”Миний охин өөртөө их итгэлтэй болж, бас хүмүүстэй харьцах нь сайжирсан” гэж
аав нь ярив.
Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг
нэмэгдүүлэх нь
Гэр
цэцэрлэг © НҮБХСМонгол/2015/Зетти Брейк
|
Гэр
цэцэрлэг байгаагүй бол Гавкар болон түүний ангийнхан цэцэрлэгт явах боломжгүй
байх байсан. Ж.Алтан-Од эрхлэгч цэцэрлэгийн байгууллагад 20 гаруй жил ажилласан
хүн. Энэ хугацаанд цэцэрлэгийн багшаас авхуулаад бас дүүргийн цэцэрлэгийн
эрхлэгчээр ажиллаж байжээ. Сүүлийн 2 жил тэрээр 152-р цэцэрлэгийн
эрхлэгчээр ажиллаж байна.
Хүүхдүүдэд цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа
нь хамгийн сэтгэл зовоосон асуудал болоод байгаа тухай Алтан-Од өгүүлнэ. “Налайх дүүрэгт
цэцэрлэгийн тоо хангалтгүй. Дүүргийн хүн ам өссөөр байна. Ялангуяа бага насны
хүүхэдтэй гэр бүлүүд их байдаг ч цэцэрлэг нь хүрэлцдэггүй” гэж Алтан-Од эрхлэгч
ярив.
Зөвхөн
Налайх дүүргийн хүүхдүүдэд цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүй байгаа төдийгүй улс орон
даяар байдал адил байна. НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын Засгийн газраас
хамтран явуулсан судалгааны дүнгээр цэцэрлэгийн насны нийт хүүхдийн ердөө 68
хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна (Нийгмийн үзүүлэлтийн
түүвэр судалгаа 2013). Үүний гол шалтгаан нь цэцэрлэгийн тоо хангалтгүй байгаад
юм.
Алтан-Од
эрхлэгчийн ярьж байгаагаар 152-р цэцэрлэг хүртэл хүчин чадлаасаа илүү хүүхэд
хамруулдаг гэнэ. “Уг нь нэг ангид 35 хүүхэд явах ёстой ч зарим ангид 50 хүүхэд
явж байна. Дээрээс нь гэр цэцэрлэг ажиллуулаад ч бүх хүүхдийг хамруулж чадахгүй
л байна. Манай хорооны хүүхдийн 53 хувь нь л цэцэрлэгт явж байгаа” гэж Алтан-Од
ярив.
Эдний
цэцэрлэг шинэ барилга барих, эсвэл өргөтгөл хийх хөрөнгө байхгүй гэнэ. Бусад
дүүрэг ч мөн цэцэрлэгийн хүрэлцээ муу, шинийг барих хөрөнгө мөнгөгүй байдаг аж.
Асуудлыг шийдэх гарц
Гавкар ангийнхаа найз нартай © НҮБХСМонгол/2015/Зетти Брейк
|
152-р
цэцэрлэгийн хажууд гэр цэцэрлэг барьсанаар 25 хүүхэд нэмж авах боломжтой
болжээ. Эдгээр гэр цэцэрлэгийг НҮБ-ын Хүүхдийн сан болон дэлхийн томоохон
санхүүгийн байгууллага болох ING нарын хамтарсан төслөөр байгуулсан юм. ING мөн
Налайхын өөр нэг сургуульд гэр цэцэрлэг байгуулж өгчээ.
Төслийн
хүрээнд ING санхүүгийн байгууллагаас иж
бүрэн гэр, тавилга, сургалтын материал,
тоглоом зэргийг нийлүүлсэн бол дүүргийн боловсролын хэлтэсээс ажилчдын
цалин болон урсгал зардлыг гаргажээ. НҮБ-ын Хүүхдийн сан ING санхүүгийн
байгууллагатай дэлхийн хэмжээнд хамтран ажилладаг бөгөөд Налайх дүүрэгт гэр
цэцэрлэг байгуулах санаачилгыг зуучилж, холбож өгсөн юм. Энэ бол төр болон
хувийн хэвшил хамтдаа хэрхэн үр дүнтэй ажиллаж болохыг харуулсан тод жишээ юм.
Монгол
дахь ING санхүүгийн байгууллагын төлөөлөгч Ховард Ламберт хэлэхдээ “Манай
байгууллага боловсролыг эн тэргүүнд тавьдаг. Учир нь боловсролын ачаар хүүхэд
өөртөө сайн сайхан ирээдүйг бий болгож чадна. Тийм ч учраас бид цэцэрлэгийн
хүрэлцээ муу байгаа Налайх дүүргийг сонгож, гэр цэцэрлэг байгуулсан юм” гэв.
“Ийм
төрлийн төсөл дүүргийн иргэдэд үнэхээр хэрэгтэй байсан нь харагдаж байна.
Төслийг анх НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж эхэлсэн. Бид ийм сайн санаачилгыг
дэмжиж, санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна сайн дурын үндсэн дээр хамтран
ажилласандаа их бахархаж байгаа. Өнөөдөр 50 хүүхэд бага насны боловсролд
хамрагдах боломжтой боллоо” хэмээн Ховард Ламберт ярив.
НҮБ-ын
Хүүхдийн сангийн Бага насны хүүхдийн боловсролын мэргэжилтэн Т.Цэндсүрэн
ярихдаа “Гэр цэцэрлэг бол маш чухал санаачилга. Өнөөдөр ING байгууллагын
дэмжлэгээр 50 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа ч үүний үр өгөөж нь
хүүхдүүддээ, цаашлаад гэр бүл, орон нутагт нь асар их байна” гэв.
“Бага
насны хүүхдийн боловсрол бол урт хугацаандаа хамгийн үр ашигтай хөрөнгө
оруулалт байдаг тул Монголын ирээдүйн хөгжилд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр
болно. Энэ чухал төслийг дэмжсэн ING байгууллагад бид талархал илэрхийлж байна.
Монголын хүүхдүүдийн аж амьдралыг дээшлүүлэхэд хувийн хэвшил чухал үүрэг гүйцэтгэх
чадвартай. Төр, хувийн хэвшлийн ийм хамтын ажиллагаа цаашдаа улам нэмэгдээсэй
гэж найдаж байна” гэж Т.Цэндсүрэн онцлов.
Гэр
цэцэрлэгт сурч байгаа Гавкар охин болон түүнийн ангийнханд ямар сайн үр нөлөө
гарч байгаа нь илхэн. Хүүхдүүд насан туршдаа хэрэглэх тэр л ур чадвар,
мэдлэгийг цэцэрлэгээс л авч байна. Удахгүй хүүхэд бүр цэцэрлэгт явах боломжтой
болж, сургуулийн өмнөх боловсролын үр өгөөжийг авах байх аа.
10 жилийн турш НҮБ-ын Хүүхдийн сан, ING
санхүүгийн байгууллага нар хамтран боловсролын үйлчилгээг сайжруулах, хүүхэд
бүрийг чанартай ерөнхий боловсролд хамруулахын төлөө ажиллаж ирсэн. Энэ хамтын
ажиллагааны зорилго нь дор хаяж нэг сая эмзэг бүлгийн хүүхдийг чанартай
боловсрол эзэмших, сургуульд сурах, аюулгүй бас эрүүл орчинд аж төрөхөд нь туслахад
оршино.
Зохигч
Зетти Брейк, НҮБ-ын Хүүхдийн сангийн
Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн
No comments:
Post a Comment