Эх хэл дээрээ шүлэг уншиж буй Тува охин
@НҮБ-ын Хүүхдийн сан/2014/ Х.Гансүх
|
Найман настай
Болормаа алслагдсан хязгаар нутаг болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бага
сургуулийн 3-р ангид суралцдаг Тува охин юм.
Улаанбаатар хотоос бараг
1800 км-ийн зайд үзэсгэлэнт мөнх цаст Алтайн
нурууны хормойд орших Цэнгэл сум бол 1600 орчим Тувачуудын нутаг билээ.
Баян-Өлгий аймгийн олонх иргэд нь үндэстний цөөнх болох казахчууд тул эдгээр
хүмүүсийг "цөөнхийн дундах цөөнх" хэмээн нэрлэдэг. Цэнгэл сумын нийт
хүн амын дөнгөж 20 хувь нь Тува бөгөөд үлдэх хүмүүс нь казахчууд билээ.
Болормаа охин
сургуульд суралцаж эхэлсэн 2013-2014 оны хичээлийн жил нь тухайн сургуулийн
хувьд ч, хүүхдүүдийн хувьд ч онцгой жил байсан юм. Тэд сайн чанартай хэвлэсэн,
цоо шинэхэн Тува хэлний цагаан толгойг хэрэглэж эхэлсэн анхны сурагчид болжээ.
Болормаагийн эгч дүүсийн хувьд нутгийн багш нар боловсруулж, гараар бичсэн буюу
хуулбарлан олшруулсан сургалтын
материалыг ашигладаг байжээ. Цөөн тооны сурах бичгийг ОХУ-ын Тувагийн Бүгд
Найрамдах улсаас авчирдаг ч орон нутгийн аялга, соёл уламжлалтай нь нийцэхгүй
байх бэрхшээл үргэлж тулгарч иржээ.
Тува хэлний цагаан толгой ба сурах бичиг @НҮБ-ын Хүүхдийн сан/2015/М.Одгэрэл |
"Манай 1-р
ангийн сурагчид маань эх хэлээрээ уншиж сурах боломжтой энэ сайхан Цагаан
толгойг хэрэглэж байгаад маш их баяртай байна" хэмээн Болормаагийн ээж
Ариунаа өгүүлээд "цаашид Тува хэл дээрх ийм номуудыг 2 болон 3-р ангидаа
үзэх боломжтой бол бидний хүүхдүүд сургуульдаа илүү сайн суралцах юм даа”
хэмээн тайлбарлалаа.
Сургуулийн багш
Оюун нэмж хэлэхдээ "Энэ Тува хэлний Цагаан толгой сайн боловсруулагджээ.
Бидэнд үүний зураг чимэглэл болон агуулга таалагдаж байна. Номон дахь зураг, эх
бичвэр, дасгалууд нь манай хүүхдүүдэд маш тохиромжтой байна. Анхан шатны
боловсролыг Тува хэлээр нь заах юм бол бидний хүүхдүүдэд илүү дээр гэж бодож
байна. Ялангуяа 5 дугаар анги хүртэлх сурах бичгүүдийг Тува хэлээр хэвлээд
өгвөл бид их талархах болно” хэмээн өгүүлэв.
2013 оноос эхлэн
Тува хэлний цагаан толгой ба Тува хэлний сурах бичиг (2 ангийн сурагчдад)
хэрэглэх болсноор сурагчид уншиж, бичиж сурахад, нөгөө талаас багш нар ч зааж
сургахад илүү хялбар болгожээ.
Эдгээр сурах
бичгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Боловсролын хүрээлэнгийн
бүрэлдэхүүнд орох Үндэстний цөөнхийн боловсролын судалгааны нэгжээс эрхлэн
боловсруулсан байна. Орон даяар ганц байдаг Тува сургуулийн багш нар уг сурах
бичгийг боловсруулахад тусалж, хамтран ажиллажээ.
Өнгөрсөн дөрвөн
жилийн хугацаанд Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас сурах бичиг, сургалтын
хөтөлбөр, багш нарын гарын авлага материал зэргийг боловсруулж, хэвлүүлэхэд
байнга дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Үүнд Баян-Өлгий аймаг дахь Монгол хэлний
багш нарт зориулсан казах, тува хэлийг бага боловсролд заах сургалтын хөтөлбөр,
гарын авлага, зааварчилгаа, багшийн гарын авлага, сурагчийн ном, казах
сурагчдад зориулсан Монгол хэлний бага ангийн сурах бичиг, багшийн номын хамт,
мөн бусад сургалтын аудио CD, албан бус боловсролын 20 орчим модуль зэрэг олон
материалууд багтжээ.
Тува цагаан толгойн талаарх эцэг эхчүүдийн санал, сэтгэгдэл @НҮБ-ын Хүүхдийн сан/2015/М.Одгэрэл |
Доктор Гансүх бол
уугуул Тува хүн бөгөөд уг нэгжийн судлаачаар ажилладаг. Тэрээр Тува хэлний
цагаан толгой, Тува хэл-II сурах бичгийн зохиогчдын нэг, багшийн гарын авлагын
редакторуудын нэг юм. Тэрээр "Эдгээр ном, сурах бичгүүд Тува хүүхдүүдэд
зориулан боловсруулсан Монгол Улсын хамгийн анхны сурах бичгүүд юм" хэмээн
өгүүллээ.
Доктор Гансүх
2013-2014 оны хичээлийн жилийн эцэст Болормаагийн ээж болон бусад эцэг, эх,
зарим багш нараас Тува хэлний цагаан толгойн талаарх саналыг бичгээр авч үзэхэд
бүгд сэтгэл өндөр байжээ.
"Одоо үзэж буй
бага буюу 1-2 ангийн сурах бичгийг Тува хэлрүү яаралтай орчуулах шаардлагатай”
гэсэн эцэг, эхийн үзэл бодлыг Доктор Гансүх хүлээн зөвшөөрч, санал нийлж байна.
Тува бага сургуулийн хүсэлт дээр тулгуурлан тухайн нэгжийн зүгээс бага
боловсролын сурах бичгүүдийг Монгол хэлнээс Тува хэлрүү орчуулах талаар
Боловсролын яаманд хүсэлт гаргажээ.
НҮБ-ын Хүүхдийн
сангийн боловсролын мэргэжилтэн, Борын Болорчимэг НҮБ-ын Хүүхдийн сан,
Боловсролын хүрээлэнгийн хамт 2012-2013 онд хийсэн Баян-Өлгий аймгийн бага
сургуулийн сурагчдын эх хэлний (Казах, Тува) болон Монгол хэлний сурлагын
амжилтын судалгаа хийсэн талаар өгүүллээ.
Тэрээр "Казах
болон Тува хүүхдүүдийн сургалтын амжилт сул байгаагийн гол шалтгааны нэг нь эх
хэл дээрх сурах бичиг, сургалтын материал хомс байгаа явдал” хэмээн тогтоогдсон
болохыг онцлон хэллээ. Судалгаанаас харахад бичиг үсэгт тайлагдах, улмаар бага
боловсрол эзэмших явцад тухайн хүүхдийн эх хэл хамгийн зохистой болох нь
тодорхой байна. Тэдний хувьд Монгол хэлийг хоёр дахь хэл болгон сурах бөгөөд
үүнийг дунд сургуулийн түвшинд судлах нь зөв хэмээсэн байна.
Мэргэжилтэн
Б.Болорчимэг НҮБ-ын Хүүхдийн сан үндэстний цөөнхийн хүүхдүүд, түүний дотор Тува
хүүхдүүдийн боловсролыг илүү тогтолцоот байдлаар дэмжин нөлөөлөх, үүний тулд
сурах бичгүүдийг орчуулах, хэвлүүлэх зэрэгт Боловсролын хүрээлэнгийн Үндэстний
цөөнхийн боловсролын судалгааны нэгжийг дэмжихэд бэлэн байгааг илэрхийллээ. Уг
хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сангийн Шведийн Үндэсний хорооны
болон бусад хандивлагчдын санхүүгийн дэмжлэг ихээхэн чухал билээ.
Зохиогч
НҮБ-ын
Хүүхдийн сангийн Хөгжлийн төлөөх мэдээлэл, харилцааны ажилтан Мягмарын Одгэрэл
สล็อต
ReplyDeleteเราขอแนะนำเว็บ SUPERSLOT 98 ซึ่งเป็นเว็บเกมสล็อตที่ดีที่สุดในตอนนี้ คัดสรรเกมโบนัสแตกง่ายให้ท่านเลือกเล่นได้ไม่ซ้ำ
สล็อต 777
ReplyDeleteศูนย์รวมค่ายเกมฮิตไว้มากที่สุด ภาพสวย เลือกเกมง่ายสบายตา ระบบ ฝาก-ถอน ง่ายด้วยระบบอัตโนมัติ ไม่มีขั้นต่ำ ใช้เวลาไม่ถึง 1 นาที มีแอดมินบริการอย่างดีตลอด 24 ชั่วโมง