24 February 2016

Хүүхдэд ээлтэй засаглал


2012 оноос Хөвсгөл аймаг "Хүүхдэд ээлтэй аймаг" болох зорилгыг дэвшүүлэн ажиллаж орон нутгийн бүх шатны бодлого, шийдвэр, төлөвлөлтөнд хүүхдийн асуудлыг чухалчлан тусгадаг болсон байна. Тухайлбал орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 10-аас доошгүй хувийг хүүхдийн төлөө зарцуулах тухай шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн ихэнх сумд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 22.5 хүртэлх хувийг хүүхдийн төлөө зарцуулдаг болжээ.

"Хүүхдэд ээлтэй аймаг" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Хөвсгөл аймгийн шийдвэр гаргагчид, иргэд, олон нийтийн сэтгэлгээ хандлага, эх хүүхдийн амьдрах орчин нөхцөлд гарсан бодит өөрчлөлт, сайн туршлагыг энэхүү видеогоор үзүүллээ.


Since 2012, Khuvsgul aimag* has started an initiative to become a "child-friendly aimag" and children's issues are reflected in all its policy decisions and plans. For instance, Khuvsgul aimag's parliament issued resolution on investing not less than 10 percent of Local Development Fund (LDF) for well-being of children. As of today, most of the soums* of Khuvsgul aimag are regularly allocating up to 22.5 percent of LDF for children.


*Aimag: Province
*Soum: Town


No comments:

Post a Comment