2 настай Азат хүү ээжийнхээ хийж өгсөн бантанг идэж байна.
©НҮБХС Монгол Улс/2016/A.Энхзул |
Хоолны сайхан үнэр гэрээр нэг дүүрэн үнэртэнэ.
"Өнөөдөр би бантан хийсэн. Бантангаа жаахан хөрөхөөр нь илүү тэжээллэг болгохын
тулд хүнсний нэмэлт найрлагат бэлдмэл нэмж хийдэг” хэмээн 27 настай Жулдиз
бүсгүй ярилаа. Гурван хүүхэддээ үдийн хоолыг нь хийж өгөхөд хүүхдүүд бие
биенээсээ уралдан хурдан гэгч нь иднэ. “Хүүхдүүд маань хоол унданд сайн байвал
би баяртай байдаг. Хоолонд сайн байна гэдэг чинь эрүүл саруул өсөж байгаагийн
шинж шүү дээ” гээд Жулдиз инээмсэглэн өгүүлэв.