Хөгжилтэй бяцхан охин Анунгоо (Ану) 5 настай бөгөөд тааралдсан хэн бүхэнд
дуу дуулж, шүлэг уншиж өгөх дуртай.
"Би олон шүлэг мэднэ. Та нэгийг нь сонсох уу? Миний хамгийн дуртай шүлэг
“Намар” хэмээн Ану охин баясгалантайгаар хэлээд, намар цагийн байгалийн үзэсгэлэн
төгс байдлын тухай шүлэг уншив. Тэрээр саяхан үйл ажиллагаа явуулж эхэлсэн
Өрхөд суурилсан зайн сургалтын хөтөлбөрт оролцож эхлээд, хэдхэн сарын дотор энэ
бүхнийг сурчээ.
Ану охин эцэг эх, охин дүүгийн хамт Налайх дүүрэгт амьдардаг. Ану охины ээж
Оюунболор гэртээ сууж, хоёр охиноо асардаг, харин аав нь аль олдсон ажлаа хийх
бөгөөд хааяа нүүрсний бичил уурхайд ажилладаг. Налайх дүүрэг нь тав хүртэлх
насны 4100 гаруй хүүхэдтэй ч зөвхөн долоон цэцэрлэг байдаг тул их ачаалалтай
ажилладаг. Иймд олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол, бага насны хүүхдийн
хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй бөгөөд Ану охин тэдний нэг нь байсан юм.
"Би ойролцоох цэцэрлэгт охиноо өгөхийг оролдсон ч ямар ч орон тоо байхгүй
гэсэн. Ингээд хүүхдээ харахын тулд би гэртээ байх болсон. Азаар бид энэ жил
Ариукагаа (Анугийн дүү охин) цэцэрлэгт өгч чадсан, харин Анугаа чадахгүй л байна"
хэмээн Анугийн ээж Оюунболор өгүүлэв.
Ану охин ээж Оюунболор, дүү Ариука, аав Соронзонболд
нарын хамт гэртээ
©НҮБХС Монгол Улс/2016/Энхзул Алтангэрэл
|
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн боловсролын газар орон нутгийн цэцэрлэгүүдтэй
хамтран Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих (БНХХ) Зайны
сургалтын шинэ хөтөлбөрийг эхлүүлжээ. Анунгоо зорилтот бүлгийн хүүхдүүдийн нэг тул
түүнд хамрагдсан байна. Оюунболор бүсгүй сургалтанд хамрагдаж, хүүхдүүдтэйгээ хамт
ТВ-ээр судлах хүүхдийн дасгал ажлын дэвтэр, эцэг эхийн гарын авлагыг тус тус
авсан байна.
"Бид орой бүр 5 цаг 30 минутад дээрх хөтөлбөрийг үзэж, дараа нь хамтдаа хичээллэдэг. ТВ хичээл үзэх маш сонирхолтой тул цэцэрлэгт явдаг хүүхэд ч үзэж, сурах боломжтой. Тэгээд дасгалын ном үнэхээр гоё. Ану охин маань номоо үзэж, сурах дуртай” хэмээн Оюунболор бүсгүй өгүүлж байна.
"Бид орой бүр 5 цаг 30 минутад дээрх хөтөлбөрийг үзэж, дараа нь хамтдаа хичээллэдэг. ТВ хичээл үзэх маш сонирхолтой тул цэцэрлэгт явдаг хүүхэд ч үзэж, сурах боломжтой. Тэгээд дасгалын ном үнэхээр гоё. Ану охин маань номоо үзэж, сурах дуртай” хэмээн Оюунболор бүсгүй өгүүлж байна.
"Би бүх гэрийн даалгавраа хийж, дасгалын номноос сурсан зүйлээ дүүдээ
зааж өгсөн. Жишээ нь бид нусаа гараараа авахгүй харин алчуур хэрэглэх хэрэгтэй”
гэх зэргээр Ану охин өөрийн сурсан зүйлсээ бахархалтайгаар хэлэх дуртай.
Ану охин ээж, дүү Ариука нарын хамт. Тэр Цагаан
толгой мэддэг болжээ.
©НҮБХС
Монгол Улс/2016/Энхзул Алтангэрэл |
Энэхүү Өрхөд суурилсан зайн сургалтын хөтөлбөр нь зөвхөн хүүхдийнх нь
хөгжлийг дэмжээд зогсохгүй сайн ээж байх тухай сурч, хүүхэдтэйгээ харилцах чадвар
ихэд сайжирсан гэж Оюунболор бүсгүй тайлбарлаж байна. "Өмнө нь би
хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах талаар ч сайн мэдэхгүй байсан. Юмаа ойлгохгүй
сурахгүй бол тэдэн рүү уурладаг байсан, одоо харин би тэднийг одоо илүү дэмжих
гэж оролддог болсон. Ингэхээр охид маань илүү сайн сурч байгаа нь илтмэдэгдээд
ирсэн. Олон дуу шүлэг сурч, бүр тоо тоолж сурсан. Охин маань ичимхий тул өмнө
нь сайн ярьж чадахгүй байсан, одоо их сүрхий ярьдаг болсон. Хүмүүстэй чөлөөтэй
ярилцаж, асуулт асууж чадна” гэв.
Шинэлэг арга барил
Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн
Боловсролын газраас зохион байгуулж буй Өрхөд суурилсан зайн сургалтын хөтөлбөр
нь 2-5 настай хүүхдүүд гэртээ эцэг эхийн хамтаар сурч хөгжихөд нь туслах
зорилгоор боловсруулагдаж өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн юм. Энэхүү Өрхөд суурилсан
зайн сургалтын хөтөлбөр нь Монакогийн вант улсын Засгийн газар, Японы Хүүхдийн
сангийн хорооны санхүүгийн дэмжлэгээр 2015 оны 9-11-р сарын хугацаанд Налайх
дүүрэгт хэрэгжиж байна. Өрхөд суурилсан зайн сургалтын багц хэрэглэгдэхүүнийг Монгол
Улсад анх удаа боловсруулж нэвтрүүлсэн байна. Үүнийг боловсруулахад эцэг эх,
хүүхдийн харилцааг сайжруулахад туслах видео хэрэглэгдэхүүн болон мэдээлэл
харилцааны шинэлэг арга хэлбэрийг хослуулсан байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд, Налайх дүүрэгт амьдарч буй Бага насны
хүүхдийн хөгжил, боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй байсан 1700 хүүхэд
одоо гэртээ байхдаа суралцах боломжийг хангаж өгчээ. Эдгээр хүүхдүүд өмнө нь
цэцэрлэгт хамрагдаж байгаагүй бөгөөд ихэнх нь бичил уурхай, тоосгоны
үйлдвэрлэлд ажилладаг ядуу гэр бүлийн хүүхдүүд юм. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд
30 цэцэрлэгийн багш, 900 эцэг эх эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан өрхөд суурилсан
зайны сургалтын ашиг тусыг давхар хүртэж байна. Уг зайн сургалтын хөтөлбөр нь
Налайх дүүргийн хоёроос тав хүртэлх насны хүүхдийг бүрэн 100 хувь хамруулжээ.
Сургалтын хөтөлбөрийн ахиц дэвшлийг хянах зорилгоор Налайх дүүргийн зургаан
цэцэрлэг тус бүр таван зорилтот өрхийг сонгон суралцах материал, телевизийн
хичээлийг ашиглан хүүхдээ хэрхэн заах талаар эцэг эхчүүдэд сургалт явуулсан
байна. Сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн цэцэрлэгийн багш нарын нэг болох
Баасанпүрэв энэ бүх сургалтын үйл явц эцэг эх болон цэцэрлэг хоорондын
харилцааг сайжруулахад ихээхэн тусалсан гэж хэлжээ.
Цэцэрлэгийн багш Баасанпүрэв (саарал цамцтай) сургалтын явцыг
хянахаар сар
тутамд хоёр удаа Ану охины гэрт ирдэг.
©НҮБХС Монгол Улс/2016/Энхзул Алтангэрэл
|
“Би зорилтот гэр бүлүүд маань сургалтынхаа хөтөлбөр, зааврын дагуу явж байгаа
эсэхийг шалгахаар хоёр долоо хоногт нэг удаа очдог. Мөн зарим үед эцэг эхээс
асуух лавлах зүйл гарвал утсаар ярьдаг юм. Бид биечлэн эцэг эхтэй нь уулзаж,
хүүхдийнх нь хөгжлийн талаар тэдэнтэй хамтран ажилладаг тул бид одоо их ойр
харилцаатай болсон. Тэд ч одоо хүүхдийнхээ боловсролд илүүтэй анхаарал тавих
болж. Бага насны хүүхдэд ялангуяа хамгийн эмзэг бүлгийхэнд сургуулийн өмнөх
боловсролыг хүртээмжтэй болгоход чиглэсэн нь маш чухал алхам гэж бодож байна"
хэмээн тэрээр нэмж хэллээ.
Бага насны хүүхдийн боловсролын эрх тэгш байдал, хүртээмжийг сайжруулах нь
Хүүхдийн амьдралын эхний жилүүд нь зөвхөн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд төдийгүй танин мэдэхүйн болон нийгмийн сэтгэл зүйн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Монгол хүүхдүүдийн 70 хүрэхгүй хувь нь сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгт сурч, урт хугацааны үр өгөөжийг нь хүртэж байна. Хүүхдүүдэд, ялангуяа алслагдсан хөдөө нутгийн болон ядуу өрхийн хүүхдэд тохиолдож буй гол саад бэрхшээл бол хүүхдэд зориулсан газар дутмаг байгаа явдал юм.
Бага насны хүүхдийн боловсролын эрх тэгш байдал, хүртээмжийг сайжруулах нь
Хүүхдийн амьдралын эхний жилүүд нь зөвхөн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд төдийгүй танин мэдэхүйн болон нийгмийн сэтгэл зүйн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Монгол хүүхдүүдийн 70 хүрэхгүй хувь нь сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгт сурч, урт хугацааны үр өгөөжийг нь хүртэж байна. Хүүхдүүдэд, ялангуяа алслагдсан хөдөө нутгийн болон ядуу өрхийн хүүхдэд тохиолдож буй гол саад бэрхшээл бол хүүхдэд зориулсан газар дутмаг байгаа явдал юм.
Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан өөрийн түншүүдтэйгээ хамтран Налайх
дүүрэгт Бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих гэр цэцэрлэг, эцэг эх,
багш нарын чадавхийг бэхжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийн хувилбарт
сургалтыг өргөжүүлэх зэргээр олон тооны төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү
Өрхөд суурилсан зайн сургалтын хөтөлбөр нь хамгийн сүүлийн үеийн төслүүдийн нэг
билээ.
Ану охин дүү Ариукагийн хамт гэрийнхээ гадаа
©НҮБХС Монгол Улс/2016/Энхзул Алтангэрэл
|
“Хүртээмжийг сайжруулахын тулд бид илүү их цэцэрлэг барих хэрэгтэй ч их зардалтай
байх болно. Монгол улсад бараг бүх өрх телевизтэй байдаг тул бага насны
хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт хүргэх арга хэрэгсэл
болгон ашиглаж болно. Одоогоор бид энэхүү туршилтын төслөөс гайхалтай үр дүнг
харж байна. Мөн бид уг төслийн хоёр дахь үе шатыг боловсруулах ажлаа эхлүүлээд
байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн
Т.Цэндсүрэн тайлбарлав.
Хүүхдийн амьдралын эхний хэдэн жилд болсон үйл явдал насан туршынх нь
амьдарлд нөлөөлж, ядуурлын мөчлөгийг тасалж, эдийн засгийн бүтээмжийг дэмжих,
нийгмийн тэгш бус байдал, шударга бус байдлыг арилгахад чухал үүрэг
гүйцэтгэдэг. Өрхөд суурилсан зайн сургалтын хөтөлбөр зэрэг шинэлэг хандлагад
тулгуурлан илүү олон хүүхэд сайн сайхан ирээдүйд хүрэх бат бэх сууриа тавьж
байна.
Зохиогч: Алтангэрэлийн Энхзул, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Дижитал мэдээлэл, харилцааны зөвлөх
No comments:
Post a Comment