|
Том бор нүдтэй Ганбат хүү
© НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНМонгол/2015/Зетти
Брейк
|
Гялалзсан том бор нүдтэй, 2 настай энэ
бяцхан хүүгийн нэр Ганбат. Ээж Энхцэцэгийнх нь хэлсэнээр Ганбат хүү 5 настай
эгчдээ их хайртай, байнга л эгчийгээ дагаж, хийсэн болгоныг нь дуурайдаг гэнэ.
“Хүү маань их зүйл ярьж чадахгүй ч ээжээ, бас би чамд хайртай гэдгийг маш сайн
хэлдэг” хэмээн ээж нь ярьлаа. Эдний гэр бүл Налайх дүүрэгт нэгэн жижиг нийтийн
байранд 6 ам бүлээрээ амьдардаг. Ганбатын аав Батмягмар (46 настай), эгч
Ганчимэг (21 настай), ах Ганболд (14 настай), эгч Ганцэцэг (5 настай) нар
хамтдаа энэ байрандаа амьдардаг. Өрхийн тэргүүн Батмягмар саяхан ажлаасаа гарсан,
эхнэр Энхцэцэг нь Ганбат хүүгээ цэцэрлэгт орох хүртэл гэртээ харахаар төлөвлөж
буй тул тэдний гэр бүл нийгмийн халамжийн мөнгөөр амьдарч байна.