12 May 2015

Төр, хувийн хэвшил хүүхдийн сайн сайхны төлөө хүчээ нэгтэж байна

Гавкар охин цэцэрлэг дээрээ тоглож байгаа нь 
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 

Налайх дүүргийн 152-р цэцэрлэгийн гадаа бяцхан хүүхдүүдийн инээж, баясах дуу цангинана. Цэцэрлэгийн барилгын өмнөх талбайд барьсан 2 гэр цэцэрлэгийн хүүхдүүд хөгжилдөн тоглож байгаа нь энэ.

Сайн аав, ээж болоход нь туслахуй

Том бор нүдтэй Ганбат хүү 
© НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНМонгол/2015/Зетти Брейк 

Гялалзсан том бор нүдтэй, 2 настай энэ бяцхан хүүгийн нэр Ганбат. Ээж Энхцэцэгийнх нь хэлсэнээр Ганбат хүү 5 настай эгчдээ их хайртай, байнга л эгчийгээ дагаж, хийсэн болгоныг нь дуурайдаг гэнэ. “Хүү маань их зүйл ярьж чадахгүй ч ээжээ, бас би чамд хайртай гэдгийг маш сайн хэлдэг” хэмээн ээж нь ярьлаа. Эдний гэр бүл Налайх дүүрэгт нэгэн жижиг нийтийн байранд 6 ам бүлээрээ амьдардаг. Ганбатын аав Батмягмар (46 настай), эгч Ганчимэг (21 настай), ах Ганболд (14 настай), эгч Ганцэцэг (5 настай) нар хамтдаа энэ байрандаа амьдардаг. Өрхийн тэргүүн Батмягмар саяхан ажлаасаа гарсан, эхнэр Энхцэцэг нь Ганбат хүүгээ цэцэрлэгт орох хүртэл гэртээ харахаар төлөвлөж буй тул тэдний гэр бүл нийгмийн халамжийн мөнгөөр амьдарч байна.

04 May 2015

Reaching those most in need

Uuganbat, an active, energetic three year old boy 
©UNICEF/Mongolia/2014/Zetty Brake
Uuganbat is a happy, energetic three year old boy. “I want to go to kindergarten,” he says. “At kindergarten you get to learn things, play with other children and eat nice food. My favourite game to play is school.”