22 July 2015

Зөв хооллолт бол хүүхэд эрүүл чийрэг өсөхийн баталгаа

Нэг настай Билгүүнтөгөлдөр их хөдөлгөөнтэй хүү. Эгчтэйгээ тоглох гэж яарсан хүү ээжийнхээ гараас бууж, эгчийнхээ араас гүйж өгөв.


Нарантунгалаг хүүгийнхээ хамт хоол тэжээлийн зөвөлгөө авч байна.
©НҮБ-ын Хүүхдийн сан/2015/Зоя Бадуан
Билгүүнтөгөлдөр бол Бүдрагчаа, Нарантунгалаг нарын тав дахь хүүхэд. Тэднийх 13 настай охин Болор-Эрдэнэ, 10 настай хүү Билгүүнтөгс, 7 настай Болорцэцэг, 5 настай Болорчимэг гэсэн охидуудтай. Эднийх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгэн хороололд модон байшинд амьдардаг. Бүдрагчаа жилийн турш улирлын чанартай ажил хийдэг бол эхнэр Нарантунгалаг гэртээ хүүхдүүдээ харан суудаг.

Нарантунгалаг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Нярай болон бага насны хүүхдийн хооллолтын хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн төвд очин хүүхдийн хоол тэжээлийн талаар зөвөлгөө авдаг. Мөн нэмэлт бичил тэжээл авч Билгүүнтөгөлдөр хүүдээ өгдөг байна.

“Энэ дэмжлэг үнэхээр нүдээ олсон зүйл. Би хүүхдээ боломжийн сайн хооллож байгаа эсэх, ямар хугацаанд хооллох, аюулгүй хоол хүнс хэрхэн бэлтгэх талаар өргөн мэдлэгтэй болсон шүү” хэмээн Нарантунгалаг ярьж байна.

Мөн тэр бичил тэжээлийн талаар их зүйл мэдэж авчээ. “Бичил тэжээл нь хүүхдийг таргалуулдаг гэж бодоод хүүхэддээ өгөхийг хүсдэггүй байсан бол Эрүүл мэндийн багийн гишүүд бичил тэжээл хүүхдийг таргалуулдаггүй, харин ч илүү чийрэг болгодог гэдгийг тайлбарлаж өгсөн. Тэгээд би хүүдээ бичил тэжээл өгч эхэлсэн” гэж тэрээр хуучилсан юм.

Нарантунгалаг том хүүхдүүддээ хоолны шөл ойр ойрхон өгөх зэргээр гэр бүлийн насанд хүрсэн гишүүний адилаар хооллодог байсан. “Би өөр ямар хоол өгөхөө мэдэхгүй байсан болохоор өөрсдийнхөө иддэг зүйлсээс л хүүхдүүддээ өгдөг байсан. Би хүүхдүүддээ зориулж тусгай хоол бэлтгэдэггүй байсан” гэж тэр өөрийн тухай хэллээ.

“Билгүүнтөгөлдөрийн хувьд хоолондоо цадаж буй эсэх, шаардлагатай амин дэмээ авч байгаа зэрэг хоолны талаарх маш олон зөвлөгөө авсан болохоор хүүгийн маань хөгжилд сайнаар нөлөөлсөн гэж би боддог” хэмээн өгүүлэх Нарантунгалаг хүү Билгүүнтөгөлдөрийг эрүүл чийрэг, хурдан өсөн торниж буйд бахархалтай байлаа. “Тэр маш идэвхтэй, сайн явж чаддаг болсон, сэргэлэн болохоор үргэлж л ах эгч нарыгаа дуурайж байдаг. Бас миний мэдэхийн ах эгчтэй нь харьцуулахад илүү эрт буюу 10 сартайдаа зогсож, юм түшиж явж сурсан. Түүний өсөлт их хурдан. Ах эгч нартайгаа харьцуулахад бага өвдөж байна шүү” хэмээн бидэнд өгүүлсэн юм.

Хоол тэжээлийн талаар зөвөлгөө өгөх нь

Алтантуяа эмч Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн хоол тэжээлийг сайжруулахын төлөө ажиллаж байна
©НҮБ-ын Хүүхдийн сан/2015/Зоя Бадуан

Нарантунгалаг гэрийнхээ ойролцоох “Энэрэл” өрхийн эмнэлгээс хоол тэжээлийн зөвөлгөө мэдээлэл авдаг. Эмнэлгийн нийгмийн ажилтан Оюунцэцэг хүүхдээ зөв хооллож сургах тал дээр Нарантунгалагт зөвөлгөө өгдөг. Өрхийн эмнэлэг эцэг эхчүүдэд зөв хооллолт, тэжээллэг хоол хүнс хэрхэн бэлтгэх талаар хэд хэдэн удаагийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхдийн хооллолтод онцгой анхааран ажилладгийг Оюунцэцэг ярьж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Эрүүл Мэндийн Яам, орон нутгийн эрүүл мэндийн газартай хамтран нярай, бага насны хүүхдийн хоол тэжээлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг нь бага насны хүүхдийн хооллолтын талаар эмч, сувилагч, нийгмийн ажилтан нарт сургалт хийх, эзэмшсэн мэдлэгээ хэрхэн эцэг эхчүүдтэй хуваалцан, хэрэгжүүлэх талаар  сургах зорилготой ажиллаж байна.   

Оюунцэцэг энэ сургалтанд хамрагдсан бөгөөд “Хөтөлбөрийн дагуу эхчүүдтэй мэдээлэл солилцох, өөрсдийн туршлага, шинэ санаагаа солилцох зорилгоор нүүр тулан уулзалддаг байсан. Бид долоо хоногийн баасан гараг бүрт эхчүүд болон жирэмсэн эхчүүдэд мэдээлэл солилцох уулзалтаа зохион байгуулдаг” гэж Оюунцэцэг хэлэв.  

“Нарантунгалаг хүүхдийн хооллолтонд онцгой анхаарал хандуулан өөрийн чадлаар суралцахыг хүссэн. Өөр бусад олон эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол тэжээлийг сайжруулах, сурсан мэдлэгээ ашиглах хүсэлтэй байсан тул бидний өгсөн зөвөлгөө бүрийг шууд авч хэрэгжүүлж байлаа. Хүмүүс үргэлж л дахин тийм сургалт хийх үү гэж лавладаг” хэмээн нийгмийн ажилтан Оюунцэцэг ярилаа.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын эмч Алтантуяагийн хэлсэнчлэн хэдийгээр сургалт хийж буй боловч эцэг эхчүүдийн хүүхдийн холлолтын талаарх мэдлэгийг улам дээшлүүлэх шаардлага байсаар байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд хүүхдийн хоол тэжээлийн байдал сайжирсаар байна. Сургалт хийхээс өмнө Хөвсгөл аймаг нь хүүхдийн эндэгдэл, өвчлөлийн эрсдлийн хувьд Монголдоо өндөрт тооцогддог байсан. Харин сургалтын дараа хүүхдийн хоол тэжээлийн байдалд эерэг нөлөө үзүүлж хүүхдийн эндэгдэл, өвчлөлийн дундаж үзүүлэлт буурч байгааг Алтантуяа эмч онцлон  хэллээ. “Хэдийгээр энэ нь том амжилт мөн боловч бүх хүүхдэд үр шимээ өгч чадахгүй байна. Энэ амжилт аймгийг бүхэлд нь хамрахгүй байна” гэж тэрээр онцолж байна.

Хүүхэд бүрт хүрч ажиллах нь

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн хоол тэжээлийн мэргэжилтэн Л.Мөнхжаргал хэлэхдээ “НҮБ-ын Хүүхдийн сангийн нэн тэргүүний зорилт нь Монголын хүүхэд бүр зохистой хоол тэжээлээр хангагдах явдал юм” хэмээн онцолжээ. “Зөв хооллолт нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, бие махбодид зайлшгүй чухал. Хоол тэжээл нь хүүхдийн бие бялдар, оюуны болон нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ хүүхдийг бусад салбар, үйл ажиллагааны хувьд ч дэмжлэг болж байдаг. Жишээ нь, боловсрол байна. Сайн хооллосон хүүхэд нь илүү удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж чаддаг, сургуульдаа явах нь сайн ба сурлагын амжилт гаргах нь хоол тэжээлийн хомсдолтой хүүхдүүдтэй харьцуулахад илүү өндөр байдаг” хэмээн мэргэжилтэн Мөнхжаргал ярьж байна.   

Мөн тэрээр “Хоол тэжээлийн хомсдол болон зохисгүй хооллолт нь хүүхдийн хөгжилд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаа харуулсан. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийн дархлааны тогтолцоо сул байдаг учраас өвчинд илүү өртөмтгий, насанд хүрсэн хойноо ч архаг өвчнөөр өвдөх нь элбэг. Хоол тэжээлийн хомсдол нь хүүхдийн бие бялдрын болон оюуны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Ийм учраас хүүхэд бүрийг зөв хооллох нь ямар чухал болох тухай бид яриад байгаа юм” гэж Мөнхжаргал хэлэв.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Эрүүл Мэндийн Яам болон орон нутгийн эрүүл мэндийн газруудтай хамтран Нярай болон Бага насны Хүүхдийн Хооллолт Хөтөлбөр, Бичил нэмэлт тэжээл хөтөлбөр хэрэгжүүлэн хүүхдийн хооллолтын байдлыг дээшлүүлэхээр ажиллаж байна. Мөн Нярай болон бага насны хүүхдийн хооллолтын үндэсний бодлого болон хоол тэжээлийн хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулахад хамтран ажиллаж байна. Энэ бүхэн нь Монголын нийт хүүхдүүдийн хоол тэжээлийн байдалд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байгаа юм.

Билгүүнтөгөлдөр шиг олон хүүхдэд хүүд тэжээллэг хоол хүнс өгөхийг үргэлжлүүлж, хүүхдүүдийн өсөлт, хөгжилтийг дэмжихээ НҮБ-ын Хүүхдийн сан илэрхийлжээ. “Хамгийн бага нь гэлтгүй бүх хүүхдүүдээ зөв хооллож, тэднийгээ илүү эрч хүчтэй, илүү эрүүл хүн болгож өсгөнө” хэмээн Нарантунгалаг эцэст нь өгүүлсэн билээ.

Зохиогч
Зетти Брейк, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн

1 comment:

  1. AFK Arena Tier List the top best heroes in the game to focus on at the very beginning and to the till end. Let's have a look at our AFK Arena.
    AFK Arena Before beginning the game, you should know all the details about your heroes. For the different stages, like early, mid.
    Find the best heroes for your team in this AFK Arena tier list. Heroes are ranked based on how useful they are and how much value they bring.
    https://afkarenatierlist.com

    ReplyDelete