28 February 2018

Охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сайжруулах нь

©UNICEFMongolia
2016 онд зун Уран Дөш зусланд амрахаар ирсэн охидыг нэгэн таатай гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Хөвсгөл аймгийн төвөөс 20 км-ийн зайтай оршдог Уран Дөш зуслан нь тус аймгийн хамгийн том бас хүүхдүүдийн хамгийн очих дуртай зуны зуслан юм. Энд зөвхөн аймгаас төдийгүй Монголын өнцөг улан бүрээс хүүхдүүд ирж амардаг.