©UNICEFMongolia |
2016 онд зун Уран Дөш зусланд амрахаар ирсэн охидыг нэгэн таатай гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Хөвсгөл аймгийн төвөөс 20 км-ийн зайтай оршдог Уран Дөш зуслан нь тус аймгийн хамгийн том бас хүүхдүүдийн хамгийн очих дуртай зуны зуслан юм. Энд зөвхөн аймгаас төдийгүй Монголын өнцөг улан бүрээс хүүхдүүд ирж амардаг.
Энэ жил хүүхдүүдийг хүлээж байсан “гэнэтийн бэлэг” нь олон жилийн өмнө баригдсан, өнөө мөдгүй нурж унах гэж байгаа юм шиг харагддаг хуучин модон жорлонгоос хэдэн метрийн зайд баригдсан охидын цоо шинэхэн бие засах газар байв.
©UNICEFMongolia |
Мөрөн хотын Далайван сургуулийн 17 настай сурагч Номиндалай 6-р сард анх зусланд ирэхдээ жорлонгийн барилгын ажил явагдаж байхыг харжээ. Номиндалай охин үе тэнгийн сургагч багш бөгөөд тэрээр үеийн охиддоо сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай хичээл заадаг юм. Энэ удаа ч тэрээр зусланд амарч байгаа хүүхдүүдэд 2 өдрийн сургалт явуулахаар үе тэнгийн бусад 5 багштай хамт ирсэн нь энэ ажээ. Энэхүү сургалтыг Хөвсгөл аймагт НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй хөтөлбөрийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн төвөөс зохион явуулдаг юм.
©UNICEFMongolia |
“Хуучин бие засах газар огт түгжээгүй байсан. Нэгнийх нь хаалга бүр эвдрээд уначихсан. Сарын тэмдэг ирсэн үед жорлон орох аягүй хэцүү байдаг байсан шүү. Ихэвчлэн бид нэг найзтайгаа хамт жорлон орж, хаалгаа мануулж зогсоодог байсан. Харин одоо ийм тухтай, цэвэрхэн ариун цэврийн өрөөтэй болсондоо маш их баяртай байна” хэмээн Тэгшжаргал инээмсэглэн хэлэв. Зусланд амарч буй бүх охид шинэ жорлонтой болсондоо сэтгэл хангалуун байгаа нь мэдэгдэж байлаа.
©UNICEFMongolia |
Зөвхөн охидод зориулан шинэ бие засах газар барьж өгснийг хөвгүүд шударга бус гэж ярьсан тухай Тэгшжаргал, Номиндалай хоёр ярив. Хөвгүүд ирэх зун охидынхтой адилхан цэвэрхэн жорлонтой болох хүсэлтийг зуслангийн хамт олонд тавьсан гэнэ.
Аймгийн Эрүүл мэндийн төвийн Өсвөр насны эрүүл мэндийн зөвлөх Амарсанаа ярихдаа “Охидод тав тухтай, цэвэрхэн бие засах газар барьж өгсөн нь маш чухал. Ялангуяа биеийн юм нь ирсэн үед охид их эмзэг байдаг. Одоо охид хаалга онгойчих вий гэсэн айдасгүйгээр хувийнхаа орон зайд хэрэглэлээ сольж, бие зассаныхаа дараа гараа угаах боломжтой болсон. Мөн жорлон дотор яаралтай үед ашиглаж болох нэмэлт ариун цэврийн цааснууд тавьж өгсөн. Сургууль, дотуур байрны жорлонд хэзээ ч тийм юм байхгүй шүү дээ” гэв.
©UNICEFMongolia |
Номиндалай, Тэгшжаргал хоёр сүүлийн 5 жил сургуулийн Эрүүл мэндийн клубийн идэвхтэй гишүүнээр ажиллаж байгаа юм. Номиндалай ирээдүйд эмч болохыг хүсдэг. Хоёр охин клубийн гишүүдийн хувьд сургуулийнхаа эмч нарын дэмжлэгтэйгээр эрүүл мэнд болон эрүүл ахуйн сэдвээр олон төрлийн хичээлийг үе тэнгийнхээ хүүхдүүдэд оржээ.
“Үе тэнгийн сургагч багшийнхаа хувиар бид энэ жил Уран Дөш зуслан дээр хэд хэдэн удаа ирж, хичээл орлоо. Өсвөр насны охид, хөвгүүд хичээлийг маань их дуртай хүлээж авсан. Хичээлийнхээ үеэр бид бас өөрсдийн хийсэн Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн тухай зурагт хуудсуудаа тараахад хүүхдүүдэд их таалагдаж байх шиг байна” гэж Тэгшжаргал ярив.
Сургагч багш охид 2016 оны 10-р сард Баянхонгор аймагт болсон Бүсийн хүүхдүүдийн форумд Хөвсгөл аймгаа төлөөлөн оролцжээ. Форумын үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангаас охидын сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан нь орон нутгийн удирдлага, хүүхэд залуучуудын анхаарлыг ихээр татсан юм. Танилцуулгын дараа Номиндалай НҮБ-ын Хүүхдийн Сангаас Хөвсгөл аймагт охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сайжруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн тухай ярьсан юм. Үе тэнгийнхээ бусад хүүхдүүдээс суралцаж, мөн өөрсдийн мэдлэг мэдээллийг хуваалцсан нь их сонирхолтой, бас хэрэгтэй туршлага болсон тухай тэд ярьж байв.
2012-2016 онд НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлсэн Улс орны хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд охидын сарын тэмдгийн эрүүл ахуйн байдлыг сайжруулах зорилготой олон санаачилгууд хэрэгжүүлсэн. 2015 онд Канадын Засгийн газрын санхүүжилттэй Wins4Girls төслийн хүрээнд Эмори Их сургууль, CSWE ТББ хамтран Монгол дахь Сарын тэмдгийн эрүүл ахуйн нөхцөл байдлын тухай судалгаа хийжээ.
©UNICEFMongolia |
Судалгаагаар Өсвөр насны охидын дунд сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн мэдлэг дутмаг байгаа нь тогтоогдсон юм. Иймд НҮБ-ын Хүүхдийн Сан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвд охидод зориулсан мэдээлэл сурталчилгааны материалууд боловсруулан гаргаж, үе тэнгийн сургагч багш нарын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Хөвсгөл аймагт тулгамдаж буй нэг том асуудал нь охидод ээлтэй ус, ариун цэврийн байгууламж дутмаг байгаа явдал юм. Охидод ээлтэй бие засах газрын загвар бий болгох үүднээс Хөвсгөл аймгийн хамгийн том зуны зуслангийн охидын жорлонг шинэчлэн засах ажлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас хийж гүйцэтгэжээ.
Энэ зусланд Хөвсгөл аймаг болон бусад аймаг, сумдаас 2000 гаруй хүүхэд ирж амардаг. Охидын шинэ бие засах газар орон нутгийн удирдлага, хүүхдүүдэд маш их таалагдсаныг тэд хэлсэн. Энэ загвар дээрээ тулгуурлан Хөвсгөл аймгийн сумдын сургууль болон дотуур байруудад Охидын өрөө байгуулах ажлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэмжин ажилласан юм. Эдгээр сайн туршлагаас Бүсийн хүүхдийн форумын үеэр бусад аймгуудтай хуваалцсан юм.
Форумын үеэр зохион байгуулсан Сарын тэмдгийн эрүүл ахуйн тухай сургалтаар охид, хөвгүүд аль аль нь их зүйл сурч авсандаа баяртай байсан нь том үр дүн байв. “Форумын ажлын хэсэгт байсан хүүхдүүд Хөвсгөлд хэрэгжсэн охидод ээлтэй бие засах газрыг бусад орон нутагт хэрэгжүүлэх тухай зөвлөмжийг боловсруулж, нутгийн удирдлага, боловсролын хэлтсүүдэд өргөн барихаар болсон. Бүх сургуульд охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлж, хяналт тавихад хүүхдийн өөрөө удирдах байгууллагууд чухал үүрэгтэй болохыг хүүхдүүд онцолж байсан. Цаашдаа бие засах газруудыг сайжруулах, хүүхдүүдэд сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар цэгцтэй мэдлэг олгох чиглэлээр анхаарч ажиллахаа хүүхдүүд мөн хэлсэн” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх Б.Уранчимэг хэлэв.
Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй нь Бүсийн хүүхдийн форум дээр урьд өмнө огт яригдаж байгаагүй цоо шинэ сэдэв байсан юм. Форумаас гарсан зөвлөмжүүдийг бүх оролцогчид баталж, аймагт бүртээ хийж хэрэгжүүлэх амлалт өгөв. Тэр дундаа өсвөр үеийнхэн, тэдний эцэг эх, багш нарын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн тухай мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, сургууль, дотуур байрнуудын бие засах газрыг охид, хөвгүүдийн шаардлагад нийцүүлэн сайжруулахаа амлав.
Форумын үеэр Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын дарга Мэндбаяр Хөвсгөл аймгийн сайн туршлагыг дагаж, ирэх зун аймгийнхаа зуслан дээр шинэ бие засах газар барина гэдгээ мэдэгдсэн юм.
Бичсэн:
Мягмарын Одгэрэл
Хөгжлийн мэдээлэл,
харилцааны мэргэжилтэн
харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
สล็อต ฟรีเครดิต ไม่ต้องฝาก ต้อง แชร์ ถอนได้ 2020
ReplyDeleteโปร่งใส มั่นคง เว็บตรง พร้อมบริการ ล้านเปอร์เซ็นต์
ฝาก-ถอน ด้วยระบบAUTO เริ่มต้นที่1บาท ก็เล่นได้
สล็อต 777
ReplyDeleteเราขอแนะนำเว็บ SUPERSLOT 98 ซึ่งเป็นเว็บเกมสล็อตที่ดีที่สุดในตอนนี้ คัดสรรเกมโบนัสแตกง่ายให้ท่านเลือกเล่นได้ไม่ซ้ำ
สล็อต 1688
ReplyDeleteสล็อตออนไลน์ ที่ดีที่สุด SUPERSLOT 98 มีมาตราฐานความปลอดภัยสูง เกมสล็อตเว็บใหญ่แตกง่าย รวมสุดยอดค่ายเกมไว้หลากหลาย อาทิเช่น PG SLOT
เว็บ สล็อต
ReplyDeleteเพียงไม่กี่ขั้นตอน ก็สามารถเล่นสล็อตออนไลน์ได้ โดยยอดเครดิตใน User ของผู้เดิมพันเสมือนเหรียญที่หยอดในตู้สล็อต