04 October 2016

Бид НҮБ-ын Хүүхдийн сангийнхан: Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Нямсүрэнгийн Батнасан


Та өөрийнхөө талаар товч танилцууна уу?
Миний бие Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. Би Украйны Одесса хотын Ус, цаг уурын улсын их сургуульд гидрологч мэргэжил эзэмшсэн. НҮБ-ын Хүүхдийн санд орохоосоо өмнө Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэгт судлаач, хөтөлбөрийн менежерээр ажиллаж байлаа.

Миний бие голын сав газрын нэгдсэн менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд энэ нь усны чанар, хүртээмжийг сайжруулах НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд ихээхэн нийцэж байгаа юм. Тухайлбал, бид саяхан "Усны аюулгүй байдлын төлөвлөгөө" батлахад дэмжлэг үзүүлж, манай хөтөлбөр хэрэгжиж буй орон нутгийн хүүхдүүдийн ундны усны аюулгүй байдлыг хангахад тусласан. Энэ хүрээнд мөн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн тухай гарын авлага боловсруулж өгсөн.

Та өөрийн ажил мэргэжлээ таван настай хүүхдэд хэрхэн тодорхойлж хэлэх вэ?
Хүүхдүүд гэртээ, сургуульдаа аюулгүй, цэвэр ус ууж, ариун цэврийг сахихад бид тусалдаг бөгөөд үүний ачаар хүүхдүүд эрүүл байж, сурлагын амжилт илүү гаргаж чадна. Мөн гараа тогтмол угааснаар өвчнөөс өөрсдийгөө хамгаалж чадах тухай эцэг эх, хүүхдүүдэд мэдлэг өгөхөд тусалдаг.

Таны ажлын жирийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
Хэдийгээр өдөр бүр өөр боловч миний ажлын өдөр ихэвчлэн цахим шуудангаа шалгах, хариу бичих, баримт бичиг, тайлан боловсруулах болон мөн хөтөлбөрийн хамтрагч, түншүүдтэйгээ уулзах зэрэг ажлууд хийдэг. Заримдаа би манай төслүүдийн хэрэгжилт, явцыг хянах зорилгоор орон нутагт ажиллаж, олон нийт, иргэд болон хүүхдүүдтэй уулздаг.

Таны ажлын хамгийн сайхан зүйл юу вэ?
НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар барьсан худаг, ариун цэврийн байгууламжийн үр дүнд хүүхдүүд цэвэр ус хэрэглэж байгааг харах нь миний хувьд хамгийн сайхан байдаг. Саяхан бид нэг том зорилгодоо хүрч чадсан. Тэр нь  “Цэцэрлэг, сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн норм”-ыг батлуулсан явдал юм. Энэ баримт бичгийг НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад түнш байгууллагуудтайгаа хамтран ажилласны үр дүнд баталсан. Энэ нь Монгол хүүхдүүдийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах чиглэлээр хийсэн томоохон алхам гэж үзэж байна.

Таны ажлын хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
Монгол Улс маш хүйтэн уур амьсгалтай, хүн ам сийрэг суурьшсан улс. Тиймээс алс хөдөө нутагт эрс тэс хүйтэн нөхцөлд худаг, ариун цэврийн байгууламж барьж босгоход зардлын хувьд хүндрэлтэй байдаг. Гэвч хүүхэд бүр эрхээ эдэлж, хөгжлийн боломжоо бүрэн нээн хөгжихөд цэвэр ус, эрүүл ахуйн байгууламж чухал үүрэгтэй. Тийм болохоор тул бид үүний тулд хамгийн боломжтой арга зам, шийдлийг олохын тулд маш шаргуу ажиллаж байна.
© НҮБХС/Монгол/2015/Нямсүрэнгийн Батнасан
Таны ажлын үр дүн хүүхдийн амьдралд хэрэг болж байгааг та юунаас олж хардаг вэ?
Өнгөрсөн жил би Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд очсон. Тухайн үед хоёр бяцхан охин сургууль дээрээ усны савнаасаа ус ууж байхыг харсан юм. Эрүүл мэндийг дэмжих болон эрүүл хүүхэд аяны хүрээнд хүүхэд бүр өдөрт наад зах нь нэг литр ус ууж байх ёстой гэдэг нөлөөллийн ажил зохион байгуулсан юм. Ингээд сургуулийн удирдлагын хүчин чармайлтын үр дүнд хүүхдүүд цэвэр ус уухыг байнгын хэвшил болсон байхыг хараад маш их баярласан шүү.

Чөлөөт цагаа та хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Би хүүхэд байхдаа өвлийн цагт найз нөхөдтэйгээ сумын ойролцоох гол дээр очиж, тэшүүрээр гулгаж, хоккей тоглодог байлаа. Тиймээс би өвлийн спортод дуртай болж өссөн. Одоо хүртэл би чөлөөт цагаараа цанаар гулгах дуртай.

Таньтай ижил төстэй ажил хайж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
Аливаа зүйлд тууштай хандах нь хамгийн чухал. Усны салбар өөрөө ажиллахад хүнд хэцүү нөхцөлтэй. Тиймээс заримдаа шантрах үе байж болно. Гэхдээ хүндийг давж чадсанаар олон улсын байгууллагад ажиллахад шаардлагатай туршлага хуримтлуулна гэсэн үг. Тэгэхээр миний өгөх зөвлөгөө бол "Битгий бууж өг!".

5 comments:

  1. สล็อต

    สมัครสมาชิกกับทาง SUPER SLOT 98 ก็สามารถเข้าเล่นได้ในทันที ทุกเวลา 24 ชั่วโมง สามารถเลือกเดิมพันได้ต่ำสุดตามต้องการ

    ReplyDelete
  2. สล็อต 1688

    เพียงไม่กี่ขั้นตอน ก็สามารถเล่นสล็อตออนไลน์ได้ โดยยอดเครดิตใน User ของผู้เดิมพันเสมือนเหรียญที่หยอดในตู้สล็อต

    ReplyDelete
  3. เว็บ สล็อต

    และหนึ่งในสถานที่เปิดให้บริการเกมสล็อตออนไลน์ นั่นก็คือเว็บ SUPERSLOT 98 แหล่วงรวมเกมสล็อตจากหลากหลายค่ายที่สามารถให้บริการนักเดิมพันทุกคนได้ตลอด 24 ชั่วโมง

    ReplyDelete