©UNICEFMongolia/TamirBayarsaikhan |
Дэлхий дээрх хамгийн их агаарын бохирдолтой Улаанбаатар хот.
©UNICEFMongolia/TamirBayarsaikhan |
Гэр хорооллын айл өрхүүдийн шатааж буй түүхийн нүүрсний хэрэглээ Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 60 орчим хувийг бүрдүүлж байна.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосон стандартаас даруй 10 гаруй дахин илүү байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
©UNICEFMongolia/2015/Zammit |
Агаарын бохирдол нь хүүхэд эхийн хэвлийд бий болсон мөчөөс эхлэн сөргөөр нөлөөлж эхэлдэг. Утаанаас болж ураг дутуу жинтэй төрөх, хугацаанаас өмнө төрөх, бүр эндэх ч эрсдэлтэй. Мөн бага насны хүүхэд хатгалгаа, бронхит, астма буюу гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
©UNICEFMongolia/2018/Mungunkhishig Batbaatar |
Мөн нарийн ширхэгт тоосонцор PM2.5 нь жирэмсэн болон төрсний дараах эхэн үед хүүхдийн тархины болон танин мэдэхүйн хөгжилд сөрөг нөлөөтэй болохыг сүүлийн үеийн судалгаа нотолж байна. Иймээс утаа нь хүүхдийн бага нас төдийгүй насан туршид нь өргөөр нөлөөлөх аюултай.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
НҮБ-ын Хүүхдийн Сангийн зохион байгуулж буй “21-р зууны Гэр” төсөл нь гэр хороололд амьдарч буй айлуудын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, нүүрсний хэрэглээг багасгах зорилготой санаачилга юм.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Энэ санаачилгын хүрээнд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Инновацийн Оффис болон ГэрХаб (GerHub) ТББ хамтран 2018 оны 3-р сарын эхээр 5 өдрийн семинар, төлөвлөх уулзалт зохион байгууллаа.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Архитектур, дизайн, материал боловсруулалт, барилга, хот төлөвлөлт гэх мэт олон салбарын дотоод, гадаад нийлсэн 10 гаруй мэргэжилтэн гэрийн дулаан алдагдал, нүүрсний хэрэглээх багасгах тал дээр өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцав.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Тэд монгол ахуйтай танилцах зорилгоор орон нутагт аялав.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Өвлийн хүйтэнд гэрийн дулаан алдагдал хэр байдгийг мэдэх гэж өөрсдөө гэр барьж, дотор нь хонож үзэв.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Гэр барихад шаардлагатай үндэсний үйлдвэрийн болон импортын материал, хэрэгслүүдийг судлахаар Нарантуул ОУХТ-ийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж, ярилцав.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Хот, суурин газрын гэр хорооллынхны аж байдалтай танилцаж, тэдэнтэй ярилцахаар Сонгинохайрхан дүүрэгт ажилласан нь.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Гэрийн дулаан алдагдал, дотоод орчны агаарын бохирдол зэрэг асуудлаар гэр хорооллын айл өрхүүд өөрсдийн бодит байдал болон санал бодлоо мэргэжилтнүүдтэй хуваалцав.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Гэрийн ерөнхий бүтэц ба дизайн, халаалтын систем, гэр доторх агаарын бохирдол, түүнийг хянах, мөн иргэд хоорондоо мэдлэг, мэдээллээ солилцох зэрэг олон асуудлаар иргэд мэргэжилтнүүдтэй ярилцав.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Гэрийг бүтэц, дизайныг өөрчилсөн олон сайн туршлага гэр хорооллынхны дунд байгаа ч, өөр хоорондоо мэдээлэл солилцох нь дутмаг байдгийг багийнхан ярилцлагын үр дүнд онцоллоо.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
Үүний дараагаар мэргэжилтнүүд “Гэр хорооллын асуудлыг цоо шинэ өнцгөөс харж шийдэх” эрхэм зорилготой Эко Хотхонд зочилж ярилцлагын үр дүнгээ нэгтгэлээ.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
НҮБ-ын Хүүхдийн Сан, GerHub болон бусад мэргэжилтнүүд 5 өдрийн турш цуглуулсан мэдээ материал болон өөрсдийн судалгаа, туршлага дээр үндэслэн цаашид хийх ажлын төлөвлөгөө гаргав.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
2018 оны 5-р сараас 10-р сарын хооронд гэрийн жишээ загвар гаргах, мөн гэр хорооллын айл өрхүүдтэй илүү ойр ажиллахаар төлөвлөв.
©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan |
2018 оны 10-р сард дэлгэрэнгүй судалгаа хийх, шинэ загвараа туршихаар илүү олон мэргэжилтнийг хамруулсан баг Монголд эргэн ирнэ.
No comments:
Post a Comment