27 January 2015

Эрүүл хүүхэд, жаргалтай эх:

Алимаа эрүүл өсөн бойжиж буй нярай охины хамт
©НҮБХС/2014/Виктори Коламарко 

Алимаа дөнгөж төрсөн нярай охиноо тэврэн, зөөлхөн гэгч нь ганхан хөдөлж байлаа. Жаахан охиныг нямбай гэгч нь өлгийдөж боосон байв. Монголчуудын уламжлал ёсоор Алимаа бүсгүй толгойдоо алчуур зангидсан байв. Энэ бүхэн Алимаа бүсгүй дөнгөж төрсөн нярай хүүхдээ хичнээн их хайрлаж, ээнэгшин буйг тодорхой харуулж байна. “Бид энэ охиноо маш их хүсэж, өнө удаан хүлээсэн билээ. Одоо би 2 охин, 2 хүүтэй юм чинь энэ миний отгон охин болно” хэмээн Алимаа баяртайгаар хэллээ.

Алимаа, түүний нөхөр Болдсайхан нар хоёул 39 настай, тэд 16 настай хүү Амгаланбаатар, 6 настай Энхбаатар хүү, 12 настай охин Анунгоо нарын хамт амьдардаг. Тэдний гэр бүл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 200 гаруй километрийн зайд орших Өвөрхангай аймагт байх малчин өрх юм. Тэдний гэр сумын төвөөс 27 километрийн зайтай орших бөгөөд Алимаа төрөх эмнэлгээс гарч, гэртээ ирээд өөрийн нялх охиноо асрах болно.

Алимаа бүсгүйн хувьд энэ төрөлт өмнөх гурван төрөлтөөс огт өөр байсан билээ. Энэ төрөлт нь Улаанбаатар хот дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад орон даяар шинээр нэвтрүүлж буй эх барих шинэ арга барилаар төрсөн юм. Шинэ аргачлалын дагуу нярай хүүхдийг дөнгөж төрмөгц эхний 2 цагийн турш эхийнх нь цээжин дээр тавьж, эх, үрийн шууд хүрэлцэхүйг хангасан байна.  Энэ цаг хугацаанд эх хүү хоёрыг ээнэгшүүлж хүүхэд өөрийн жам ёсоор хөхөө хөхөх боломжийг олгодог. Энэ шинэ аргачлал Алимаад ихэд таалагдлаа. Хүүхдийг дөнгөж төрмөгц миний цээжин дээр тавьж би өөрийн бие махбодоороо хүүхдээ мэдэрсэн юм. Энэ үнэхээр сайхан байсан. Ийнхүү эх хүүхдийг шууд холбож өгснөөр би хүүхэдтэйгээ улам илүү ойр болсон. Би тэнд хүүхэдтэйгээ ярьж ээнэгшин дасссан юм.

“Би аймгийнхаа эмнэлэгт том хүүхдүүдээ төрүүлж байсан. Хүүхдүүд төрмөгц юу ч хэлэхгүйгээр аваад явчихдаг байсан. Тэднийг яагаад, хаашаа авж явдаг байсныг мэддэггүй байсан. Хий дэмий санаа зовж, тэднийхээ харахыг хүсдэг байсан. Хэрвээ миний хүүхдүүдэд ямар нэгэн муу юм тохиолдсон ч би мэдэхгүй л өнгөрөх байсан.”

Харин энэ удаа үнэхээр өөр байна. Миний охин надтай цуг байгаа учраас надад санаа зовох зүйл огтхон ч алга. Энэ аргачлал эхчүүдийн шаналгаа, сэтгэл зүйн стрессийг бууруулна гэдэгт Алимаа бүрэн итгэлтэй байна. Миний охин маш тайван бөгөөд огт уйлахгүй байна. Том хүүхдүүд маань харин их уйлдаг байсан. Тэд тайван биш, сайн ч унтаж чаддаггүй байсан. Харин ч энэ удаа охин маань их тайван байгаад бага зэрэг санаа зовсон. Гэхдээ миний охин маш их хөдөлгөөнтэй, идэвхтэй, хөхөө хөхөж, сайн унтаж байна. Зөвхөн Алимаагийн охин төдийгүй түүнтэй нэгэн өрөөнд хамт байгаа 3 эхийн хүүхдүүд ч бүгд тайван, чимээгүй байлаа. Эхчүүд ердөө хэдхэн цагийн өмнө амаржсан хэдий ч сайхан амарсан, тайвширсан харгадаж байлаа.

Нярайн асаргааг сайжруулах нь

Дөнгөж мэндлээд буй Алимаагийн нярай охин
©НҮБХС/2014/Виктори Коламарко 
Алимааг амаржих үед Улаанбаатар хотын төрөх 4 эмнэлэгт төрөлтийг удирдах шинэ аргыг нэвтрүүлж байсан юм. Үүнийг удалгүй орон даяар нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү шинэ практикаар хуучин арга барилуудыг халж, дөнгөж төрсөн нярайн эрүүл мэнд, амьдрах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн энгийн алхмуудыг хэрэгжүүлж байна. Шинэ аргачлал нь дөнгөж төрсөн нярайг эхэд нь өгч эх хүүхдийн хүрэлцэхүйн мэдрэмжийг өдөөдөг, мөн хүүхэд хөхөө амлах явцыг хурдасгадаг байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд НҮБХС-ын зөвлөх эмч Оюунбилэг Улаанбаатар хотын бүх төрөх эмнэлгүүдэд уг шинэ аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Төрөх эмнэлгийн ажилтнуудын хувьд уг санаачлагыг талархан хүлээж авч байгаа ажээ. Энэ тухайгаа зөвлөх эмч Оюунбилэг иинхүү хуучилсан юм. “Шинэ аргачлалын дагуу бид эмч, эх баригч, сувилагч, асрагч нарт тус бүрд нь хуваарьт сургалтууд зохион байгуулж байна. Сургалтын дараа би эх барих эмнэлгүүдээр явж уг аргачлалыг хэрхэн хэрэгжүүлж байгааг ажиглан шаардлагатай тохиолдолд зөвлөлгөө өгдөг. Бас би эхчүүдтэй ярилцан тэдний санал бодлыг сонсдог. Тэд энэ шинэ аргачлалыг талархаж хүлээж авч байгаа бөгөөд цааш үргэлжлүүлэх нь зөв хэмээн биднийг урамшуулж байна.”

Үүний дараа Оюунбилэг эмч уг аргачлалаа нэвтрүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. “Хэрвээ бидний хэрэгжүүлж буй загвар сайн болох юм бол үүнийг улс орон даяар хэрэгжүүлж нэвтрүүлэх болно” хэмээн тайлбарлалаа.

Өөрчлөлтийг эргүүлэх нь

НҮБХС-ын Эрүүл мэндийн мэргэжилтэн В.Сүрэнчимэг эмч дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийн хувьд амьдралынхаа эхний 28 хоногийн хугацаанд эндэх магадлал өндөр байдаг. Монгол Улсад жилд ойролцоогоор 5 хүртэлх насны 2000 гаруй хүүхэд энддэг бөгөөд тэдний 42% нь төрсний дараах 28 хоногтоо энддэг байна. Тиймээс хүүхдийн амьдралын хамгийн эмзэг үе болох төрөх үйл явцад нярайн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор төрөх өрөөнд эсэн мэнд амаржихад чиглэсэн боломжит бүх арга хэмжээг авах ёстой. Нэвтрүүлж буй шинэ аргачлал нь энгийн үйл ажиллагаанд түшиглэсэн, нотолгоонд суурилсан бөгөөд төрсний дараах эхний 28 хоногийн хугацаанд хүүхдийн эсэн мэнд амьдрах чадварт сайнаар нөлөөлдөг байна.

Уг шинэ аргачлал нь нярай хүүхдүүд биеийн дулаанаа хадгалж амьсгалын үйл ажиллагаа болон цусны эргэлтийг дэмжихийн хамт хөхөө амлах үйл явцыг түргэсгэдэг. Энэ бүгд нь хүүхдийн дархлалын тогтолцоог хөгжүүлэх гол үндэс болдог хэмээн Сүрэнчимэг эмч хэллээ. Энэ хэдийгээр маш энгийн арга хэмжээ ч маш үр дүнтэй юм.

Энэ мэт сайн туршлагыг хэрэглэж улмаар үндэсний хэмжээнд нэвтрүүлэх нь нярай хүүхдийг төрсний дараа эхний 28 хоногт эсэн мэнд амьдрах нөхцөлийн бүрдүүлж улмар Монгол улс дах хүүхдийн эндэгдлийн тоог бууруулахад нөлөөлнө. Алимаагийн хувьд шинэ аргачлалыг нэвтрүүлж байгаад санаа зовох шаардлага байхгүй гэдгийг хэлж байна. Миний хувьд эх хүүхэд хоёрын шууд хүрэлцэх холбоог цаашид өөрчлөхгүй байхыг хүсэж байна. Эх хүн бүр уг мэдрэмжийг мэдэрч үзээсэй гэж бодож байна.

Зохиогч
 Зетти Брейк, НҮБХС-ийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн   

No comments:

Post a Comment